📅

Хятадад далай дээгүүрх өндөр хурдны төмөр зам баригдаж байна

🕔 2021/03/23 11:58 300

Хятадын өмнөд нутгийн далай дээгүүр баригдаж буй 277 км урт хурдны төмөр зам ирэх жил ашиглалтад орно.
Фүжөүгөөс Шямэнь хүртэлх энэхүү төмөр замын бүтээн байгуулалтын хамгийн гол обьект болох Мэйжөү булангийн далайг дамнасан гүүрэн байгууламжийн цамхагийг саяхан барьж дуусгажээ. Энэ нь Хятадын хурдны төмөр замын далайн эргийн бүс дэх бүтээн байгуулалтын томоохон төсөл бөгөөд Хятадын дотоодын 350 км цагийн хурдтай гал тэргийг тус замд аялуулснаар Фүжөү Шямэний хоорондох зайг нэгхэн цагт туулах юм. Хятад улс өмнө нь далай дээгүүр 350 км цагийн хурдтай галт тэргийг аялуулж байгаагүй билээ. Харин 250 км цагийн хурдтай галт тэргүүд өнөөдөр Хятадын далай дээгүүрх төмөр замаар аялдаг юм. Тухайн байгууламжид барилгын BIM технологийг ашигласан нь хамгийн орчин үеийн дэвшилтэт ололт төдийгүй барилгын чанар стандартыг оновчтой тодорхойлох онцгой шийдэл болсон байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна