📅

Хубилай сэцэн хааны байгуулсан хөвгүүдийн сургууль

🕔 2021/03/23 11:07 370

Гүө Зи Жянь\Хөвгүүдийн сургууль\ буюу Эзэн хааны коллеж нь Юаны гүрний үед Хубилай сэцэн хааны зарлигаар шав тавьж, 1287 онд баригдаж дуусжээ. Энэ байгууламж нь өнөөгийнхээр бол улсын их сургууль, боловсролын яамны үүргийг зэрэг гүйцэтгэж байжээ. Юань гүрний дараа Мин Чинь гүрэн ч энэ байгууламжийг эзэн хааны коллеж хэвээр нь байлгасан тул 700 гаруй жилийн түүхтэй энэ байгууламж нэлээд бүрэн бүтэн хадгалагдан үлджээ.

27 мянган ам дөрвөлжин метр талбайтай Гүө Зи Жянь гурван үүдтэй байж, Хоёр жигүүрээр нь Минь Чин гүрний хаадын зарлигийн гэрэлт хөшөө болон хичээлийн танхимууд бий. Хамгийн голд нь эзэн хааны сургаал хайрладаг Би Юунь Дянь гэх ордон бий. Гол ордны ард мөн Күнзид зориулсан жижигхэн цэцэрлэг байдаг.

Юань улсын үед Эзэн хааны коллежд олон үндэстний ястны хүмүүс сурдаг байсан бөгөөд бас гаднын улс орнуудын хүмүүст зориулсан сургалт ч байсан гэдэг.

Юань улсын хаад шашин чөлөөтэй бодлого хэрэгжүүлж байсан бөгөөд соёл гэгээрэл боловсролыг салбарыг ч чухалчлан үзэж байсны гэрч нь энэ эзэн хааны коллеж юм. Түүгээр ч үл баран энэ нь улс орнуудын соёлын солилцоонд ч ихээхэн үүрэг гүйцэтгэдэг байжээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна