📅

"Хөгжлийн цаг" уулзалтад иргэд санал хүсэлтээ илэрхийлсээр байна

🕔 2021/02/08 09:55 305
Аймгийн Засаг даргын иргэдтэй уулзах "Хөгжлийн цаг" уулзалтад салбар бүрийн төлөөллийн иргэд хүрэлцэн ирж саналаа хэллээ.
Тус уулзалтаар алслагдсан сумдын ЕБС-ийн багш нарыг дэмжих, урамшуулах, Бэлчээрийн маргаан, отор нүүдлийн асуудалд анхаарах, "Усжуулалтын 2-р аян"-ы хүрээнд ан амьтанд зориулсан худаг ус гаргах, Малчны хорооллыг тог цахилгаантай болгох, Хөрсгүй тариалалтыг бодлогоор дэмжих, малчид иргэдэд сурталчлах, Соён гэгээрүүлэх, соёл, спортод чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлэх, Өрхийн үйлдвэрлэгчид, жижиг дунд үйлдвэрлэгчдээ дэмжих борлуулалт, бараа бүтээгдэхүүний ханган нийлүүлэлтэд анхаарах зэрэг олон чухал саналыг дэвшүүлсэн байна. Аймгийн удирдлагууд иргэдээ сонсож, тэдний үнэтэй санал, санаачилгыг хэрэгжүүлж буй хөтөлбөрүүддээ тусгаж, ажиллахаа илэрхийллээ.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна