ЗАР
Аймгийн хэмжээнд 364 тонн тэжээл малчдад хүргэгджээ
🕔 2021/02/04 14:31 303
Засгийн газрын 2020 оны 213 -р тогтоолоор өвөлжилт хүндэрч байгаа аймгуудын зарим сумдад тэжээлийн дэмжлэгийг олгож байгаа. Үүнд манай аймгийн баруун талын 10 сумын 4017 өрх хамрагдах юм. 1 өрхөд 240 кг хүчит тэжээлийг олгож байна. Засгийн газраас 964 тн тэжээл олгогдохоос одоогийн байдлаар 364тн тэжээл сумдад хүргэгджээ. Үлдсэн 600 тн тэжээл 2-р сарын 1-нээс 10-ны хооронд аймагт бүрэн ирэх юм. Тэжээлийг 2019 оны жилийн эцсийн мал тооллогоор малчин өрх гэж бүртгэгдсэн өрх тус бүрд малын тоог харгалзахгүйгээр 240 кг тэжээлийг олгож байна. Малчдын утсанд 4 оронтой код очсоноор сумын ЗДТГ-аасаа хуваарьт тэжээлээ авах юм байна.скачать dle 12.0
Санал болгох
Санал асуулга
Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?
Цаг агаар
Валютын ханш
| Уншиж байна |





































































































