📅

ӨВӨЛЖИЛТ ХҮНДЭРСЭН АЙМГИЙН 40 МЯНГАН МАЛЧИН ӨРХИЙГ ТЭЖЭЭЛЭЭР ХАНГАНА

🕔 2020/12/16 00:36 273
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт хүндэрсэн зарим аймгуудын малчдад чиглэсэн багц арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр боллоо. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хэлэхдээ "Өвөлжилт хүндрэлтэй байгаа Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, болон Говь-Алтай, Өмнөговь аймгийн зарим сумдад отроор явж байгаа малчдад зориулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэд хэрэгжиж байгаа Дэлхийн банкны Мал аж ахуйн эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх төслөөс 5 сая ам.долларын буцалтгүй тусламжийг үзүүлэхээр боллоо" гэсэн юм. Дээрх аймгуудын 40 мянган малчдын нэг өрхөд 300 мянган төгрөгийн тэжээлээр хангана. Тэжээлийн тээвэрлэлт болон зохион байгуулалттай холбоотой ажлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам хариуцах юм.Түүнчлэн Улсын Онцгой комиссоос нөөцөд байгаа 3800 тонн өвс, 1900 тонн тэжээлийг малчдад хүргүүлэхээр боллоо.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна