ЗАР
Өмнөговь аймгийн Ардчилсан намаас “ЦАГИЙН ХҮНДРЭЛИЙГ ЦАГААН СЭТГЭЛЭЭР ДАВЪЯ” аян зарлалаа
Өмнөговь аймгийн хэмжээнд зуншлага муутай байснаас нийт бэлчээрийн дөнгөж 20 хувь өвстэй, 40 хувь нь тааруу өвстэй, 40 хувь нь малын хамар хатгах өвсгүй болж өвөлжилт хүндэрч байна. Аймгийн хэмжээнд 6000 гаруй малчин өрхтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 900 гаруй малчин өрхийн 630 мянган мал оторлож байгаа юм.
Иймээс Өмнөговь аймгийн Ардчилсан намын хорооноос Коронавирус /COVID-19/ аюулт цар тахалын улмаас амьжиргаа муудсан иргэд болон өвлийн тэсгим хүйтнийг сөрөн отор нүүдэлд ядарч яваа малчин айл өрхүүдээ дэмжих “ЦАГИЙН ХҮНДРЭЛИЙГ ЦАГААН СЭТГЭЛЭЭР ДАВЪЯ” аяныг санаачлан хэрэгжүүлж байна.
Та бүхэн энэхүү аянд:
-Бэлэн мѳнгѳн хандив
-Дархлаа дэмжих бүтээгдэхүүн
-Хүнсний бүтээгдэхүүн
-Гэр ахуйн хэрэглээний бараа эд зүйлс
-Бэлэн хувцас бѳс бараа
-Ѳвс хорголжин тэжээл, хивэг, даршилсан хѳмүүл, зоодой
-Малын нэмнээ, хошуувч, хорооны нүүрэвч
-Сармис, ногооны хальс зэрэг тусламж дэмжлэгээр хандивын үйлсэд нэгдэх боломжтой.
Энэхүү аян 2021.01.04-ний ѳдрѳѳс 2021.04.30-ныг хүртэл үргэлжилнэ. Хандивын данс: 5585116977. Хандивын аяны талаарх мэдээллийг 70531206, 89485588 утсаар авч болно.
Тус аяныг Өмнөговь аймгийн Ардчилсан нам, Монгол Улсын их хурлын гишүүн Д.Бат-Эрдэнийн ажлын алба, 15 сумын намын хороо, Даланзадгад сумын 8 үүр болон Өмнөговь аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо, Өмнөговь аймгийн Ардчилсан ахмадын холбоо, Өмнөговь аймгийн Ардчилсан залуучуудын холбоо, Өмнөговь аймгийн Ардчилсан оюутны холбоо хамтран зохион байгуулж байна.