📅

Аймгийн хэмжээнд 5951 малчин өрхөд 2,6 сая толгой мал тавтай сайхан хаваржиж байна.

🕔 2019/02/26 20:40 428

Аймгийн нийт нутгаар хаваржилт хэвийн, төвийн болон хойд талын сумдаар бага зэрэг цасан бүрхүүлтэй бэлчээрийн 70% нь өвстэй, 30% нь дунд зэрэг мал төлөлж эхлээд байна.

Мал төллөлт: Оны эхний 1.150.0 мян хээлтэгчээс 2 сарын 26-ны байдлаар 9623 хээлтэгч төллөж, ботго 122, унага 1, тугал 14, хурга 8048, ишиг 1438 гарч, гарсан төл 100 хувь бойжиж, төллөлт 0,8 хувьтай байна.

Отор нүүдэл: Өөр аймгийн /Дорноговь, Дундговь, Өвөрхангай/ нутагт 20 өрхийн 9,5 мян толгой мал, өөрийн аймгийн бусад сумдад 54 өрхийн 27,9 мян толгой мал отроор өвөлжөөд, хаваржиж байна.

Өвс, тэжээлийн нөөц: Аймгийн аюулгүйн нөөцөд 100 тн өвс, 100 тн /75 тн хорголжин, 25 тн хивгэн/ тэжээлийн нөөцтэй, сумдын аюулгүйн нөөцийн өвс, тэжээл багасаж байна. Аймгийн нөөцийн 1 боодол өвс нь 10,000 төгрөг, 1 шуудай хорголжин тэжээл 27,000 төгрөг, 1 шуудай хивгэн тэжээл 13,000 төгрөгөөр худалдан борлуулж байна.

Бэлчээр усжуулалт: Худгийн тоо ашиглалтын тайлангаар бэлчээрт 4735 худаг ашиглалтанд байгаагаас нарны эрчим хүчээр ажилладаг ус өргүүр суурилуулсан 96 худаг байна. Аймгийн нийт бэлчээрийн 48.5% усжуулагджээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна