📅

УЛААНБААТАРТ ХѲЛ ХОРИОНД БАЙГАА ИРГЭДЭЭ ТАТАЖ АВАХ АСУУДЛААР УОК-Т ХАНДЛАА

🕔 2020/11/29 00:55 260
Улаанбаатар хотоос Ѳмнѳговь аймагт ирэх хүсэлтэй 2401 иргэд байна.Үүнээс
хотод эмнэлэг, эмчилгээндээ яваад хѳл хорионд ороод байгаа ѳндѳр настай, хорт хавдартай, хүнд ѳвчтэй 786 иргэн байна.

Ѳмнѳговь аймаг нь стратегийн чухал орд байрладаг, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын гол боомттой тул Ногоон бүс болгож зарласан. Иймээс хотод байгаа Ѳмнѳговийн иргэдийг 12-р сарын 07-ноос хойш орон нутагт нь нэвтрүүлэхээр болсон.

Ѳмнѳговь аймгийн зүгээс энэ хугацааг наашлуулах, хүнд нѳхцѳлд байгаа иргэдээ зохион байгуулалттайгаар татаж авах хүсэлтээ Улсын Онцгой Комисст удаа дараа хүргүүлсээр байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна