📅

Төсөвт төвлөрүүлэх орлого 72,3 тэрбум төгрөгөөр тасарсан хариуцлагыг хэн хүлээх вэ⁉

🕔 2020/12/03 00:55 373
2020 онд Өмнөговь аймгийн улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлэх орлого 72,3 тэрбум төгрөгөөр тасарсан хариуцлагыг хэн хүлээх вэ⁉
2020 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Өмнөговь аймгийн ИТХ хуралдаж 2021 оны төсвийг хэлэлцэн батлах гэж байна.
Өмнөговь аймгийг 4 жил удирдсан Засаг дарга/төсвийн Ерөнхийлөн захирагч/ одоо УИХ-ын эрхэм гишүүн Н.Наранбаатар шинэ ИТХ-даа захиас даалгавараа цахим хуудсаараа өгчээ.
Гэвч Н.Наранбаатар өнгөрсөн 4 жил Өмнөговь аймгийн төсвийг зөв зүйтэй ҮР АШИГТАЙ хөрөнгө оруулалтад зарцуулж чадсан уу гэдэг нь тун чиг эргэлзээтэй байгаа. Өмнөговь аймаг 2020 онд улсын төсөвт 52 гаруй тэрбум төгрөг төвлөрүүлэх байв. Гэвч улсад төвлөрүүлэх орлогоо 33 тэрбумаар тасалжээ. Мөн орон нутгийн төсвийн орлогоо 39,3 тэрбумаар тасалсан байна. Ийм хариуцлагагүй ажилласан Засаг даргадаа говийн ард түмэн итгэж, УИХ-ын гишүүнээр сонгосон. Гэтэл эрхэм гишүүн хэдхэн сарын дараа өөрийн хариуцлагагүй үйлдлээ мартаж, Өмнөговь аймгийн ИТХ-д ТОМ үүрэг өгч, ТОМ хариуцлага шаардаж эхэллээ.
Өмнөговь аймаг 2021 онд улсын төсөвт 79 тэрбум төгрөг төвлөрүүлнэ. Яагаад ингэж нэмсэн бэ⁉
Өмнөх өр нь 72,3 тэрбум. Нийт 151.3 тэрбум‼
Н.Наранбаатар энэ их дааж давшгүй ачааг шинэ ИТХ, Засаг даргадаа үүрүүлээд оджээ‼скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна