📅

Хянган аймагт залуучууд багачуудын бөхийн наадам боллоо

🕔 2020/12/19 00:15 209
Хянган аймгийн залуучууд багачуудын бөхийн 2 дахь наадам 12-р сарын 18-д өндөрлөсөн байна. Энэхүү наадамд нийт 130 гаруй сурагч оролцож, дөрвөн баг хуваан явагджээ.
Хоёр өдрийн хурц ширүүн барилдааны дүнд хувь хүний барилдааны багачуудын эрэгтэй багт - Хорчин баруун гарын дунд хошууны Хорвоо, эмэгтэй багт - Хорчин баруун гарын дунд хошууны Ариун түрүүлж, залуучуудын эрэгтэй багт - Хорчин баруун гарын дунд хошууны Мөрөн, эмэгтэй багт - Хорчин баруун гарын дунд хошууны Тана түрүүлсэн байна. Хамт нэгжийн барилдааны багачуудын эрэгтэй багт Хорчин баруун гарын дунд хошуу, эмэгтэй багт Жалайд хошуу түрүүлж, залуучуудын эрэгтэй эмэгтэй багт бүгд Хорчин баруун гарын дунд хошуу түрүүлсэн байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна