📅

Хянган аймаг Бээжинд 600 тонн чанар сайтай органик хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үнэгүй хүргэлээ

🕔 2020/06/27 13:31 383
Энэ сарын 24-нд ӨМ-ын Хянган аймгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ачсан ачааны машины цуваа Хянган аймгийн төв Улаанхотоос мордлоо. ӨМ-ын Хянган аймаг нийслэл Бээжинд 600 тонн чанар сайтай органик хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг үнэгүй хүргэж байгаа нь энэ юм. 25-ны шөнө анхны ээлжийн 240 тонн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ачсан зургаан ачааны машин Бээжинд хүрчээ. Бээжин болон ӨМ-ын ядуурлыг бууруулах хамтын ажиллагааны төсөлд ӨМ-ын Хянган аймаг 2017 оноос хойш хамрагдсан юм. Хянган аймгийн Рашаан хот, Жалайд хошуу, Хорчин баруун гарын өмнөд хошуу, Тү чуан шянь, Хорчин баруун гарын дунд хошуу зэрэг ядуу хүчиртэй байсан таван хошуу шяны ядуурлыг бууруулах ажилд Бээжин хотын Фэн тай дүүрэг , Фан шан дүүрэг зэрэг таван дүүрэг дэмжлэг үзүүлсээр ирсэн юм. Тэгвэл энэ удаад Хянган аймаг нь Рашааны цэвэр ус, Хянганы цагаан будаа, Хянганы үхрийн мах зэрэг орон нутгийнхаа онцлогт цэвэр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг Бээжинд хариу бэлэг болгон үнэгүй хүргэн өгч байгаа нь энэ юм.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна