📅

Цогтцэцийн 59,6 км замын хэсэгчилсэн нээлт боллоо

🕔 2020/10/13 22:15 512
4 жил гацсан Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн авто замыг Шар тээгийн уулзвараас Цогтцэций сум хүртэл холбох авто зам ѳнѳѳдѳр хэсэгчлэн нээгдлээ. 11 сард бүрэн ашиглалтад орж зорчигчдын хѳдѳлгѳѳнийг нээх юм.

УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ гишүүнээр сонгогдсон цагаас хойш нутгийнхаа дэд бүтцийн асуудлуудад онцгойлон анхаарч байна.
Цогтцэций сумаас Шар тээгийн уулзвар хүртэлх 59,6 км замыг барьж дуусгах ажилд сүүлийн 2 сар газар дээр нь танилцаж, ажлыг шуурхайлахад дэмжлэг үзүүлж ажиллажээ.

Уг нь энэ зам 2017 онд дуусах байсан ч зам санхүүжилтгүйн улмаас 1 км-ч тавигдаагүй 4 жил гацсан.

Шаардлагатай байгаа санхүүжилтийн 20-иод тэрбум тѳгрѳгийг хѳѳцѳлдѳн, гүйцэтгэгч компанийг банк санхүүгийн байгууллагатай холбож 4 жил яригдсан энэ замыг ашиглалтад оруулахад бэлэн боллоо. УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Цогтцэций суманд ажиллах үеэрээ энэ замын хэсэгчилсэн нээлтэд оролцлоо.

Цогтцэций сумын хойд талын 59,6 км замаар Гашуунсухайт хилийг зоригсод, уул уурхайн томоохон тѳслүүдийн ачаа тээвэр, уурхайн хэдэн мянган ажилчид, Улаанбаатарыг утаагүй болгох шахмал түлшний хүнд даацын нүүрс тээврийн машинууд, монгол орны ѳнцѳг булан бүрээс ирж буцах 14000 жолооч нарын цуваа тасардаггүй хамгийн их ачаалалтай зам.

Энэ их хүн, машин, техникийн урсгал замбараагүй олон салаа зам үүсгэж, байгаль орчин доройтуулж, бэлчээр нутаг талхалж, хѳндий дүүрэн тоосжилт үүсгэдэг.

Нутгийн иргэд, малчдын хувьд хамгийн тулгамдсан асуудал ийнхүү шийдвэрлэгдэж байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна