📅

Аймгийн Засаг дарга Р.Сэддорж Даланзадгадын постуудын нѳхцѳл байдалтай танилцлаа

🕔 2020/11/22 21:39 243

Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж Даланзадгад хот тойрсон бүх Хяналтын постуудаар явж постод гарч буй албан хаагчидтай уулзаж, ажиллаж байгаа орчин нѳхцѳлтэй газар дээр нь танилцаж, тэдний санал хүсэлтийг сонслоо. Постод гарч байгаа машинууд түлш шатахуун дутагдалтай байна. Тиймээс нэмэх асуудлыг холбогдох албаныханд үүрэг чиглэл ѳглѳѳ. Түүнчлэн албан хаагчдад халуун хоол цайгаар үйлчлэх цагийг наашлуулах, цас орж хүйтэрч байгаа тул халуун аарцаар үйлчлэх, тэдний эрүүл мэндийн асуудалд онцгой анхаарахыг үүрэг болголоо.

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан Өмнөговь аймгийн хэмжээнд 79, Даланзадгад сумын эргэн тойронд 16 пост ажиллаж байна.
Постууд уртасгасан 24 цагаар ажиллаж орох, гарах хѳдѳлгѳѳнийг хянаж байна. Ѳнѳѳдрийн байдлаар Даланзадгадын 16 постод Банк санхүү, БОАЖГ, Хилийн цэрэг зэрэг байгууллагын 40 гаруй албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна