📅

Усны эрдэмтэд Өмнөговьд чуулна

🕔 2020/09/02 15:59 812

Үе үеийн Засгийн газар Монголын говийн усны хангамжийг нэмэгдүүлж, гадаргын усыг ашиглах олон зорилт тавьж, төслүүд боловсруулдаг ч амьдрал дээр хэрэгжихгүй удлаа. Тиймээс Өмнөговь аймгийн ИТХ дахь АН-ын бүлгээс санаачлан “Говийн ус-Ногоон хөгжил” эрдэм шинжилгээ, инновацийн анхдугаар чуулганыг Даланзадгад хотноо тун удахгүй зохион байгуулахаар болсон аж.

Тус чуулганд говийн усыг олон жил судалсан эрдэмтэн докторууд хүрэлцэн ирж судалгааны ажлын үр дүнгээ танилцуулж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм.

Усны доктор Д.Басандорж “Өнөөдөр бидний усны хэрэглээ “цамаан” байдалтай байна. Ундны цэвэр цэнгэг усаараа шалаа угааж, машинаа угааж байна. Уул уурхайд ашиглаж байна. Ер нь усыг маш үр ашиггүй ашигласаар байна. Говийнхон маань усныхаа асуудалд онцгой анхаарч энэ асуудалд ач холбогдол өгч байгаад талархаж байна. Энэ чуулганд миний бие саарал усны технологийн асуудлаар илтгэл тавьж оролцоно” гэв.

Өмнөговь аймгийн ИТХ-ын тэргүүлэгч, төлөөлөгч, АН-ын дарга Р.Сэддорж “Ард иргэдээ усны хомсдолгүй байлгаж байж, дараагийн хөгжил дэвшлийн тухай ярих хэрэгтэй” хэмээн онцлов.

Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, АН-ын бүлгийн дарга Ч.Жаргалсайхан “Өмнөговь аймгийн иргэдийн амьдралыг аюулгүй зүй зохистой хөгжүүлье гэвэл усны асуудлыг ярихаас өөр аргагүй. Бид нэг удаа чуулаад өнгөрөх биш чуулганаас гарсан шийдвэрийг бодит үр дүнд хүргэхийн төлөө ажиллана” гэлээ.

Чуулганы үеэр шинэ технологи, инновацийн үзэсгэлэн зохион байгуулагдах бөгөөд нутгийн иргэд тус чуулганаас амьдралд хэрэгжих бодит үр дүнг хүлээж байгаа аж.


скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна