📅

ӨМӨЗО мод тарих 3700 баазтай болов

🕔 2020/03/16 14:36 201
ӨМӨЗО-ны ойн товчооны 12-нд мэдээлснээр, ӨМӨЗО 433 мянган га талбай бүхий сайн дурын мод тарих 3700 баазтай болж, Хятадын умард нутгийн экологийн халхавч баазыг байгуулахад суурь тавьж өгчээ.

ӨМӨЗО нь Хятадын зүүн хойд, умард, баруун хойд бүсийг сундалж, Эргүүнэ мөрөн, Нон мөрөн, Ляохэ голын эх үүсвэр байж, Бадайн Жаран, Тэнгэр, Улаанбух, Хөвч, Баян-Өндөр зэрэг таван цөлтэй, Муу-Ус, Хуланшарга, Хорчин, Хөлөнбуйр, Үзэмчиний зэрэг таван тал хээртэй байдгаараа Хятадын экологи, ойн байгуулалтад чухал үүрэг гүйцэтгэж байдаг.  

Эх сурвалжаас үзвэл, сүүлийн жилүүдэд ӨМӨЗО-ын шат бүрийн байгууллага орон нутгийн онцлогт тохируулан сайн дурын мод тарих бааз байгуулах ажлыг дэмжин, мод тарих ажлыг хотын дэд бүтцийн бүтээн байгуулалт, үндэсний экологийн томоохон төсөл, шинэ хөдөө тосгон малжих бүсийн бүтээн байгуулалт, гол чухал бүсийн ногоон бүсийн байгуулалттай хослуулан, ногоон хот, ногоон тосгон, ногоон суурин, ногоон хороолол, ногоон сургууль, ногоон цэргийн хуаран зэргийг байгуулж, нутаг дэвсгэрийн ногоон байгууламжийн ажилд хувь нэмэр оруулж байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна