📅

Нэр дэвшигч Д.Бат-Эрдэнэ, Б.Бадраа нарын сонгуулийн сурталчилгааны нээлт боллоо

🕔 2017/10/31 17:47 937
Монгол Улсын их хурлын 2020 оны сонгуулийн 11-р тойрог, Өмнөговь аймагт Ардчилсан намаас нэр дэвшигч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэ, Бадамгаравын Бадраа нарын сонгуулийн кампанит ажлын нээлтийн үйл ажиллагаа Ажнай талбайд албан ёсоор боллоо. Сонгуулийн сурталчилгааны нээлтийн үйл ажиллагаанд АН-аас нэр дэвшигчдээ дэмжиж Төрийн хан хуурч Цэенгийн ЦЭРЭНДОРЖ, Монгол Улсын гавьяат багш Содвоогийн Адилбиш, Равжир, Монгол Улсын гавъяат дасгалжуулагч Сугирын Түвшинбаяр, Үндэсний сурын спортын Улсын мэргэн Сэрээгийн БАЯРМАА, Монгол Улсын начин Баатарын СУМЪЯА тэргүүтэй бөхчүүд болон АН-ын гишүүд, дэмчигчид, залуу үеийнхэн, нутгийн зон олон хүрэлцэн ирж уухайлан дэмжлээ.
Энэ удаагийн УИХ-ын ээлжит сонгуульд Ардчилсан нам Өрх бүрд өсөлт мөрийн хөтөлбөртэй оролцож байгаа билээ. Энэхүү мөрийн хөтөлбөрөөр дамжуулан иргэд, өрхрүү чиглэсэн зөв бодлогыг хэрэгжүүлэх их үйлсийг ийнхүү эхлүүлж байна.
Мөн энэ үеэр Өмнөговь аймгийн Ардчилсан намд элсэх хүсэлтээ өгсөн 300 залуусийн төлөөлөл 9 залуу намын гишүүний Өмнөговь аймгийн Ардчилсан намын дарга болон нэр дэвшигчдээс батлахаа гардан авлаа.
УИХ-ын сонгуульд Өмнийн говийн ард түмнээ төлөөлөн нэр дэвшиж буй Д. Бат-Эрдэнэ, Б. Бадраа нарыг төр түшилцэж, төрийн хууль бодлого боловсруулахад, нутаг орноо цэцэглүүлэн хөгжүүлэхэд мэдлэг, туршлага, зангарагтай хүмүүс гэдгийг нээлтийн үйл ажиллагаанд оролцож байгаа иргэд олон түмэн онцолж байлаа.
Зохион байгуулагчдын зүгээс Коронавирусын цар тахалтай холбогдуулан СЕХороо, УОК-ын үүрэг чиглэл, журмын дагуу нээлтийн үйл ажиллагааг ѳндѳр түвшинд зохион байгуулсан нь онцлог байлаа. Ажнай талбайд хуран чуулсан дэмжигчдэд амны хаалт тарааж, гар ариутгал хийж, хүмүүс хоорондын зайг тусгай туузаар тусгаарлах зэргээр хууль журмын дагуу сурталчилгааны нээлт боллоо.







лжскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна