📅

Өмнөговь аймгийн Музей жилдээ 30000 гаруй хүнд соёлын үйлчилгээг хүргэдэг

🕔 2020/04/06 20:10 1 283
Өмнийн говьчуудын уламжлалт зан заншил, тэдний ур ухаан хөдөлмөрөөр бүтсэн биет болон биет бус соёлын өвийг хадгалж хамгаалах, судлан таниулах, сурталчлах хойч үедээ өвлүүлэн уламжлуулах их ажлыг мөнхөлсөөр байгаа аймгийн Музейн хамт олон сан хөмрөгөө улам баяжуулсаар байна.
Тус Музей 1948 онд 50 ширхэг үзмэртэйгээр байгуулагдаж байсан бол өдгөө түүх угсаатны зүйн үзүүлэг, байгалийн болон тэмээний үзэсгэлэн музей гэсэн 2 салбартайгаар өргөжин ажилласаар. 1118 дэсийн 3474 иж бүрдэлтэй 2612 үзмэрийг цуглуулан жилдээ 30000 гаруй хүнд соёлын үйлчилгээг түгээдэг байна.Аймгийн Музейд Өмнөговь аймгийн 9 гайхамшгийн нэг Ноён Сэврэйн дархчуудын өвөрмөц хийц бүхий мөнгөн аяга, гоёл чимэглэл, сав суулга, шашны холбогдолтой хөгжмийн зэмсгүүд, чулуун зэвсгийн үе, хүрэл төмрийн үеийн чухал ховор олдворууд бий. 4500-5000 жилийн өмнө хүн амьдарч байсан ул мөр бүхий эд өлгийн зүйлс, палеонтологийн олдворууд, говийн алдартан гавьяатнууд, урчууд дархчуудын бүтээлүүд ирсэн зочдын нүдийг хужирлаж говь нутгийн түүх соёлыг түмэн олонд түүчээлсээр байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна