
Ѳмнѳговь аймгийн 55 компаниудын нэгдэл Бүтээн байгуулалтын корпорац Аймгийн Онцгой комисст нэн шаардлагатай 55 сая тѳгрѳгийн эд зүйлсийг хандивлалаа. Корона вирусыг 15 минутад оношлох түргэн оношлуур-100ш, эмнэлгийн зориулалтын маск-40000, зайнаас халуун хэмжигч-25 ширхгийг гардуулан ѳглѳѳ. Коронавирусыг 15 минутад оношлодог түргэн оношлуур аймгийн хэмжээнд байхгүй бѳгѳѳд Ѳмнѳговь аймагтаа анх удаа Бүтээн байгуулалтын корпорацийнхан ийнхүү хандивлаж байгаад орон нутгийн удирдлагууд талархаж байлаа.

Нутгийнхаа хѳгжлийг бүтээлцэж яваа худалдаа үйлчилгээ, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн сэтгэл шингэсэн хандив эмнэлгийн эмч мэргэжилтнүүдэд ч хүрлээ. Зориулалтын амны хаалтын олдоц ховор, дутагдалтай цаг үеийг олж хандив ѳгсѳнд БОЭТѳвийн эмч мэргэжилтнүүд талархаж байлаа.


Хүнд нѳхцѳлд үүрэг хүлээн ажиллаж байгаа Цагдаа, Онцгой байдлын алба хаагчдад зориулалтын 3 шүүлтүүртэй маскыг ч мѳн хандивлалаа.Ѳмнѳговь аймгийнхаа хѳгжилд дэм ѳгѳх гол хүч баялаг бүтээгчдийн сэтгэлийн хандив ийнхүү Аймгийн онцгой комиссоор дамжин хэрэгцээтэй газраа хүрч аюулт ѳвчнѳѳс хамгаалах, урьдчилан сэргийлэх ажил үйлсэд том дэм үзүүлэх биз ээ.
скачать dle 12.0