📅

"АЯГА АРЦ"-ны мѳхѳл айсуй

🕔 2020/03/03 21:43 1 833
Өнөөдөр дэлхийн зэрлэг амьтан, ургамлыг хамгаалах өдөр. Энэ жилийг "ЭХ ДЭЛХИЙН АМЬДРАЛЫГ ТЭТГЭЕ" уриан дор тэмдэглэж байна.
Зүүн сайхан ууланд "АЯГА АРЦ" гэх арцны ѳвѳрмѳц зангилаа бүхий байгалийн үзэсгэлэнт ургамлын тогтоцтой хад бий. Сүсэглэсэн хэн бүхний хүсэл биелдэг шид бий гэх сургаар сүүлийн жилүүдэд хүмүүс ихээр зорьж очих болсон.
Очсон хүн болгон л хүслээ даатгаж сүү цагаа, эд зүйл, шар тос, амархан илжирч муудах шингэн зүйл ѳргѳснѳѳс болж арцны хожуул үхжиж, ѳнгѳ гундан, байгалийн ѳвѳрмѳц тогтцоо аль хэдийн алджээ.Орчин ч бохирдож, хог хаягдлаар дүүрч!!!
Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа иргэдийг байгальд ямар нэгэн ул мѳр үлдээлгүй, зайнаас сэтгэл дотроо сүсэглэхийг анхааруулж, мэдээллийн самбар байрлуулж "Аяга арцны мѳхѳл айсуй"-г сануулсаар...
Сэтгэл дотроо хүслээ шивнэж, байгалийн үзэсгэлэнт ургамлын унаган тѳрхийг хэвээр үлдээж Эх дэлхийн амьдралыг тэтгэе!!!
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна