📅

Аймгийн хэмжээнд 15 пост ажиллаж тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг хянана

🕔 2020/03/02 22:33 784

Улсын онцгой комиссын хуралдаанаар хот хоорондын зорчигч тээвэр, тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөнийг 03-р сарын 03-ний өдрийн 06.00 цагаас нээхээр шийдвэрлэсэн. Зам нээхээр орон нутгийн замын хөдөлгөөн ихэснэ. Ялангуяа уул уурхайг дагаж манай аймгийн хувьд маш их хөдөлгөөн нэмэгддэг. Уул уурхайн ажилчид, ачаа тээвэр, хүн тээвэр ихсэхтэй холбогдуулан 3-5-ны өдрүүдэд Цагдаагийн газар мэргэжлийн байгууллагуудтай хамтран аймгийн хэмжээнд 15 байршилд хяналтын пост ажиллуулж байна. Уул уурхайтай сумд болон Цогтцэций болон Гурвантэс, Цагаан хад чиглэлд ч хяналтын постууд ажиллах юм. Цагдаагийн байгууллагаас иргэд, жолооч нарыг анхаарал болгоомжтой, тээврийн хэрэгслийн хурдаа тохируулж замын хөдөлгөөнд оролцохыг онцгойлон анхааруулж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна