Бэлчээрийн ургамлыг сэргээж байна
ӨМӨЗасах орны мал аж ахуй эрхлэгчдийн хувьд малын бэлчээрийн асуудалд ихээхэн анхаардаг байна. Урадын дунд хошууны Халиут хотын засаг захиргаанаас бэлчээрийг хашиж өвс ургамлыг ургуулж, сэргээж, бэлчээрийн даацыг тэнцвэржүүлэх ажлыг хийж байгаа нь үр дүнд хүр байгаа гэнэ. Хашсан бэлчээрийн ургамал өвс ногоо хурдан хугацаанд урган сэргэжээ. Түүнчлэн Алтан харгана зэрэг ус шаардаад байдаггүй тэсвэртэй ургамлуудыг нэмж тариалж байгаа нь амжилттай ургаж байна. Энэ нь давхар цөлжилтийг сааруулах, тал хээрийг ногооруулахад чухал үүрэгтэй ажил юм. Зарим цас зуд ихтэй жил малчид малаа бэлчээх боломжгүй цаг хүндэрсэн нөхцөлд энэхүү хашсан талбайд малаа оруулж бэлчээдэг байна. Тал хөндийг тэр чигээр нь хашиж ургамалжуулснаар өвс ургамлын төрөл зүйл олон болж, тал нутгийн өнгө үзэмж ч сэргэж байгаа ажээ.
Санал болгох
Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?
Уншиж байна |