📅

Шагналын сан өндөртэй Сайхан бичгийн уралдаанд оролцоорой

🕔 2019/11/15 12:36 1 314
Өмнөговьчууд бичиг соёлын өндөр боловсролтой ард түмэн.Тэр дундаа сайхан бичигтэй хүмүүс олон байдаг. Өмнөговьчуудынхаа бахархал болсон сайхан бичигтнүүдээ сурталчлан таниулах, залуу хойч үедээ өв болгон үлдээх зорилгоор “САЙХАН БИЧГИЙН УРАЛДААН” зарлагджээ. Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөл, Улаанбаатар хот дахь “Ахмад багш нарын холбоо” хамтран ӨМНӨГОВЬЧУУД САЙХАН БИЧИГТЭН уралдааныг зарлаж байгаа бөгөөд залуу үеэсээ сайхан бичигтэн төрүүлэх, цэвэр нямбай бичгийн соёлд суралцуулах зорилготой. Уралдаанд Өмнөговь аймгийн харьяат бүх хүмүүс хамрагдах боломжтой. Гадаадад болон өөр аймагт амьдарч байгаа Өмнөговийн хүмүүс ч хамрагдаж болох ба мэргэжил, нас харгалзахгүй. Уралдааны материалыг 2019 оны 11-р сарын 15-наас 2019 оны 12-р сарын 01-нийг хүртэл хүлээн авах юм. Уралдаанд оролцох хүмүүс нь Монголын уран зохиол, яруу найраг, сургамжит өгүүллэгээс уламжлалт ёс, зан заншил зэргийг аль болох харгалзан, дуртай сэдвээс сонгон А-4 цаасны нэг нүүрэнд багтаан  гар бичмэлээр кирилл үсгээр хуулан бичих бөгөөд овог нэр, нас, сум, мэргэжил зэргийг бичиж оролцох юм. Уралдааныг Өмнөговь аймгийн ахмад багш нар шүүн явуулж шилдэг сайхан бичигтнүүдийг тодруулна. Сайхан бичигтнүүдийн шагналыг 12-р сард болох Өмнөговь аймгийн Нутгийн зөвлөлийн шинэ жил дээр гардуулах юм.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна