📅

Монголын хүүхдийн спортын 6-р наадамд амжилттай оролцсон багш, сурагчиддаа хүндэтгэл үзүүллээ

🕔 2019/09/21 15:41 513
Монголын хүүхдийн спортын их наадам нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг гэдгээрээ онцлогтой. Тус наадамд спортын 34 төрлөөр 21 аймаг, 9 дүүргийн 5600 шилдэг тамирчид оролцсон байна. Манай аймгаас 151 тамирчин, 20 орчим багш дасгалжуулагч, спортын 17 төрлөөр оролцож амжилт гаргажээ. Эдгээр баг тамирчид 8 алтан медаль, 13 мөнгөн медаль, 33 хүрэл медаль хүртэж, нийлбэр дүнгээр 2-р байранд шалгарсан байна.
Биеийн тамир спортын төрөлжсөн сургалттай 7-р сургуулийн захиргаа, Биеийн тамир спортын газар, аймгийн удирдлагууд, Таван толгой ХХК-ийн төлөөллүүд амжилт гаргасан эдгээр тамирчиддаа хүндэтгэл үзүүлэн, өргөмжлөл мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

Нийт тамирчид болон багш дасгалжуулагчиддаа цаашдын сурлага спортод нь өндөр амжилтыг хүсэж, аймгийннхаа бүр цаашилбал улс орон нутгийнхаа нэрийг дэлхийн тавцанд цуурайтуулаарай гэсэн ерөөлийг өргөлөө.

Ш.Оюун-Ухаанскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна