📅

Торгоны зам буюу "Silk Way" уралдаан Ѳмнѳговийн нутгаар дайрч ѳнгѳрнѳ

🕔 2019/07/10 08:29 1 619

Энэ сарын 6-16-ны өдрүүдэд ОХУ-Монгол-БНХАУ-ыг дамнан зохион байгуулагдах "Торгоны зам" автомашин, мотоциклын холын зайн ралли болж байна. Улс дамнасан маш том ралли тэмцээний албан ёсны нээлт ОХУ-ын Эрхүү хотод болов.
Эрхүүгээс гараагаа эхэлсэн "Торгоны зам" авто раллид оролцогчид 2019 оны 07 дугаар сарын 09-нд  Алтанбулаг боомтоор нэвтэрч, манай улсад раллигаа үргэлжлүүлж байна.

Нийтдээ 43 орны 120-130 баг, тамирчид оролцох уг уралдааныг Францын 150 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүх аж. Уралдаан ОХУ-ын Эрхүү хотоос эхлэн Монгол улсын Улаанбаатар хот, Мандалговь, Даланзадгад зэрэг газруудаар долоодугаар сарын 9-12 хооронд дайран БНХАУ-ын Дуньхуан хотод өндөрлөх юм.
Мотоцикл, автомашинууд ийнхүү Сэлэнгэ аймгаас гарч Төв аймгийн нутагт барианд оржээ.
Даланзадгадаас хѳдѳлж энэ сарын 13-ны өдөр Гашуунсухайтын боомтоор БНХАУ-руу гарч уралдаанаа үргэлжлүүлэх юм.



Ѳмнѳговь аймгийн Цогт-Овоо, Манлай, Цогтцэций, Ханхонгор, Баян-Овоо, Ханбогд сумдын нутаг дэвсгэрээр уралдаан дайрч ѳнгѳрнѳ.

Маш том уралдаан Ѳмнѳговийн нутгаар дайрч ѳнгѳрѳх тул  аймаг, сумдын иргэд, малчид тусгайлан заасан уралдааны замаас хол байх, адуу малаа бэлчээрлүүлэхгүй байхыг зохион байгуулагчдаас анхааруулжээ.

/Зургийг Silk Way Rally twettir хуудаснаас ашиглав/скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна