📅

Их насны хурдан морьдын уралдааныг Цогтцэций сум ѳнгѳлѳв

🕔 2019/07/06 20:57 465

Тулгар төрийн 2228 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Өмнөговь аймаг байгуулагдсаны түүхт 88 жил, Батмөнх даян хаан мэндэлсний 555 жилийн ойн баяр наадмын Хурдан Их насны морьдын уралдаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, МУ-ын алдарт уяач Н.Амгалангийн саарал түрүүлж, Өвөрхангай аймгийн Богд сумын уяач н.Уламбаярын шарга халзан аман хүзүүнд хурдаллаа.
Айргийн гуравт Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат Хѳхѳѳхүүгийн хонгор,
Айргийн дөрөвт Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат, Аймгийн алдарт уяач Х.Түмэнбаярын зээрд
Айргийн тавд Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Аймгийн алдарт уяач Ш.Батмөнхийн хонгор тус тус унасан хүүхэд, уясан уяач, хурсан олноо баярлууллаа.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна