📅

Орон нутагт нэн шаардлагатай байгаа мэргэжлээр тэтгэлэгт хѳтѳлбѳрт хамрагдана

🕔 2019/06/04 13:00 386

Оюутолгой компани нийгмийн хариуцлагын хүрээнд орон нутагтай хамтран нэн шаардлагатай байгаа боловсон хүчнийг гадаадын их дээд сургуульд 100 хувийн тэтгэлэгээр мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдуулж эхэлсэн бөгөөд тус оюутнууд төгсөж ирээд Ханбогд суманд мэргэжлээрээ 3 жил ажиллах гурвалсан гэрээ байгуулан эхний оюутанууд амжилттай хамрагдаж эхлээд байна.Үүнд:Ц. Алтанбаяр ( 2016- оноос одоог хүртэл International SOS эмнэлэгт менежер хийж байгаа.) - Эрүүл мэндийн удирдлагны чиглэлээр Австралийн Curtin их сургуульд суралцана.
Д. Чулуунтөмөр ( 2016 оноос өнөөдрийг хүртэл Дархны Технологийн сургуульд менежер хийж байгаа) – Боловсролын удирдлагын чиглэлээр Австралийн Curtin их сургуульд суралцана.
Б. Номинтуул ( 2014 оноос одоог хүртэл British of school-д Англи хэлний багш) - Боловсролын удирдлагын чиглэлээр Австралийн Queensland их сургуульд суралцана.
Д. Давааням ( 2012 оноос одоог хүртэл Оюу Толгой ХХК-д Боловсон хүчин бүтэц зохион байгуулалтын хэлтэст) - Боловсролын удирдлагын чиглэлээр Австралийн Queensland их сургуульд суралцана.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна