📅

Цасан шуурганаар 4 хүн харамсалтайгаар амиа алджээ

🕔 2019/05/12 21:54 551

Өмнөговь аймгийн нийт нутгаар их хэмжээний нойтон цас орж, байгалийн аюулт үзэгдэл хүчтэй цасан шуурган шуурч, холын замд явсан машинууд тѳѳрѳх, зам даваа хаагдаж, малчид малтайгаа шуурганд уруудах, алга болсон тухай дуудлага мэдээлэл аймгийн Онцгой байдлын газарт тасралтгүй иржээ..  Ѳмнѳговь аймгийн Онцгой байдлын газарт  69 дуудлага мэдээлэл ирсэнээс малтайгаа шуурганд уруудсан, төөрч алга болсон гэх  дуудлагын дагуу эрлийн баг ажиллаж  41 иргэнээс 37 иргэнийг эсэн мэнд олсон байна.

Харамсалтай нь байгалийн аюулт үзэгдлээс дөрвөн иргэн буюу Цогтцэций сумын гэр бүлийн буюу хоёр иргэн, Сэврэй сумын Сайншанд багийн нэг иргэн мөн Цогтцэций сумын нэг эмэгтэйг осгож нас барсан байдалтайгаар эрлийн багийнхан олжээ.Одоогоор мал сүрэг осгосон, уруудсан зэрэг мэдээллүүд ирсээр байна. Аймгийн хэмжээнд малын гарз хохирлын хэмжээ тогтоогдоогүй байна.

Аймгийн Онцгой комисс, сум, багийнхан, хувь хүмүүс хамтран эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулан ажиллажээ.

Одоогийн байдлаар баруун 3 сум тоггүй байна.Аймгийн онцгой комисс холбогдох албаны хүмүүс яаралтай тог цахилгаантай болгох чиглэлээр үүрэг ѳглѳѳ.


Мөн Даланзадгад сумаас урагш 14 км-т 1000 гаруй мал цасны хунгарт дарагдсан тухай дуудлага мэдээллийн дагуу цэрэг дайчлан аврах баг ѳргѳн бүрэлдхүүнтэй ажиллаж байна.


Мѳн гэр хороолол, зам талбайн шар усны үерийг зайлуулах ажлыг яаралтай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болгон ажиллаж байна.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна