📅

Бага насны охид хүчирхийлэгчдийн золиос болсоор байна

🕔 2019/05/09 15:29 1 681

Арван гуравхан настай охин үр хөндүүлж, арван есөн настай охин нэг ч удаа эмчийн хяналтад ороогүй төрж, зургаа долоохон настай бяцхан охид хүчирхийлэлд өртсөөр л ... Эдгээр аймшигт хэргүүд нь Өмнөговь аймагт сүүлийн жилүүдэд бүртгэгдсэн гэмт хэргүүдийн нэгээхэн хэсэг. Цагдаад бүртгэгдээгүй, нуун далдалсан хэд байгааг таашгүй. Бид мэдсэн ч мэдээгүй юм шиг, харсан ч анзаараагүй юм шиг. Анзаарсан ч хэсэг шуугаад мартсаар байтал ирээдүй болсон бяцхан охид аймшигт хүн дүрст араатны золиос болж байна.

Аймгийн хэмжээнд сүүлийн гурван жилд хүчиндэх гэмт хэрэг 38 бүртгэгджээ. Тус гэмт хэрэгт насанд хүрээгүй 20 хүүхэд өртөж, хохирсон байна. Үүнээс жирэмсэн болсон тохиолдол хоёр гарсан. Эдгээр гэмт хэргийн сэжигтэн яллагдагчийг авч үзвэл ихэнх тохиолдолд буюу 70 гаруй хувь нь ураг садны харилцаа холбоотой хүмүүс байжээ. Ураг садны холбоотой буюу хамаатны ах, хойд эцэг, төрсөн ахдаа гэх мэт ойрын хамааралтай хүмүүст хүчиндүүлсэн тохиолдлыг хэлдэг. Энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй байгаа нь эцэг эх, асран хамгаалагчдын хараа хяналт сул байгаатай холбоотой гэдгийг цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Өмнөговь аймагт үйлдэгдсэн хэргийн нэгэн хохирогч одоо 13 настай. Ээж, хойд эцэг, эгч, дүүгийн хамт амьдардаг. Одоогоос гурван жилийн өмнөөс хойд эцэг нь охиныг хүчирхийлж эхэлсэн байна. Зуны амралтаараа хөдөө гэртээ очиж амардаг. Энэ үеэр хойд эцэг нь“аргал түлшинд явъя, малд явъя “ гэж хэлэн мотоциклоор сундлан ууланд аваачин хүчирхийлдэг байжээ. “Ээж, эгчдээ хэлэх юм бол чамайг ална шүү” гэж айлган сүрдүүлдэг. Охин очих газар байхгүй тул хөдөө гэртээ очиж амрахаас өөр арга байхгүй байсан. Одоогоор охин “сургуулиас гарч, үе тэнгийнхнээсээ тусгаарлагдсан, эрэгтэй хүнээс айдаг, хойд эцгийгээ үзэн яддаг” хэмээн ярилаа.

Энэ төрлийн гэмт хэргийн бас нэгэн золиос болсон 17 настай охинтой уулзаж ярилцсан юм. Тэрээр малчин айлын охин. Аймгийн төвд сургуульд сурах зорилгоор айлын хашаанд гэр барин дүүгийнхээ хамт амьдардаг. Хажуу айлын хоёр ах /хамаатан/ нь 12 настай байхаас нь эхлэн хүчирхийлсэн байна. Өөр айлын хашаанд нүүж очсон чхуучин хашааны /хамаатан/ хоёр ах нь очиж хүчирхийлсээр байжээ. Мөн 9 настай дүүг нь бас хүчирхийлдэг байсныг нь цагдаад шалгагдаж байх явцдаа мэджээ.

Энэ мэтчилэн сэтгэл сэртийлгэм хэргүүд жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байгаа нь эмгэнэлтэй. Энэ нь эцэг эх, асран хамгаалагчдын анхаарал суларснаас үүдэлтэй. Иймд эцэгэхчүүд та бүгдийг хүүхдэдээ хандуулах хараа хяналтаа сайжруулж, охин үрээ хамгаалахыг цагдаагийн байгууллагаас сануулж байна.

Ш. Оюун-Ухаанскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна