Төвд улсын ЭВГҮЙ тал!
Энэ шашин Монголчуудыг бас модыгнь бариулж, боолын боол болгож орхисныг түүх гэрчилнэ!
Энэ шашны зан үйлүүд дотор гаж зан зүйл маш их бий!
Хүний гавлын ясаар аяга хийж ууна... Онгон эмэгтэйн дунд чөмгөөр хийсэн бишгүүр үлээнэ... Амарбаясгалан хийдийг барихад дээр өгүүлсний адил Амар ба Баясгалан гэдэг хоёр сайхан хөвгүүдийг амьдаар нь булж дээр нь хийд босгосон нь одоогийн Амарбаясгалан хийд... Энэ хийдийг нураавал суурин дороос нь хоёр хөвгүүний яс гарч ирэх болно!
Монголчууд дахин энэ шашинд эргээд нэвчвэл мухар сүсэгт автагсад дахин үр хүүхдүүдээ золигт гаргаж хүрээ хийдээ босгох нь дамжиггүй биз ээ... Төрийн ёслол хүндэтгэлийн цам харайх гэдэг бүжгийг мухар сүсэггүй эрүүл хүний нүдээр харвал, үнэн хэрэгтээ бол харин ч дотор эвгүйрхмээр зүйл шүү дээ... чөтгөр шулмас, мангасууд хүний уураг тархи болон зүрхийг гартаа барин хутгаар сийчих мэт бүжиглэлдэн байдаг! Үүнийгээ тэгээд шинжлэх ухаан, техник технологи, мэдлэг боловсролын эрин үе болсон 21-р зуун гарчихаад байхад Монголын төр засгийн удирдагчид, гадна дотны дипломат удирдагчдад зориулан бахархалтай нь аргагүй үзүүлээд өөрсдийгөө шившиглэн дорд үзэгдэж, жинхэнэ бүдүүлэг харанхуй, мухар сүсэгт автагсад гэдгээ батлаж харуулчихдаг...
Үнэндээ бол энэ бүжгийн далд илэрхийлэл нь энэхүү шашнаар дамжуулан, Уураг тархиар төлөөлүүлж Монгол хүний хүний эрүүл саруул ухааныг, Зүрхээр төлөөлүүлж Монголчуудын зүрх сэтгэлийг чөтгөр шулмас, мангасууд гартаа аван захирч байгааг илэрхий харж болно!
Хубилай хаан Ромд бичсэн захидалдаа "Энэхүү шашин болон ид шид мэрэг төлөгийн ард чухамдаа чөтгөрийн хүч ноёрхож байдаг... " гэдгийг хүлээн зөвшөөрсөн байдаг билээ.
Одоо ч энэ цагт ч гэсэн авилгачид, гэмт хэрэгтнүүд лам, бөө, ид шидийг үйлдэгчид, мэрэг төлөгчид дээр очин нэгнээ хараалгасаар...
Хулгайчид, алуурчид, завхайрагчид, худалчид бүгдээрээ л лам бөө дээр очиж мөнгө төлж өөрсдийн хийсэн бузар үйлээ нуун далдлах гэж элдэв хараал хийлгэж, ном уншуулцгааж гэмт үйлдэл нь баригдалгүй өнгөрөх, шударга шүүхээс мултрах, эрх мэдэл албан тушаалд хүрэхийн төлөө элдэв арга саам хийлгэж байна!
Ийм бузар үйлийг нь мэдсээр байж өргөл барьц аван аргалж чаргалж, хэрэгжүүлж байгаа лам, бөө, ид шидийг үйлдэгчид, мэргэ төлөгчид буяныг үйлдэгчид үү? Бузрыг үйлдэгчид үү? Тэд үнэндээ Бурханы үйлчлэгчид байна уу? Эсвэл Бугт үйлчлэгчид байна уу?
Эзэн Чингэс хаан ёс зүйгээ алдсан бөөг үхэлд хүргэсэн үнэн түүх бидэнд бий!
Үүнийг ялгаж салгах эрүүл ухаанаа алдчихаагүй бол эдгээр бүхнийг эрүүл саруул ухаан болон үнэн зөвөөр тунгаан бодож шүүтүгэй!
ТҮҮХ. Эх сурвалж: Баавар.мн