📅

"ӨБЦТС" ТӨХК нь 238 өрхөд цахилгааны шөнийн хөнгөлөлт үзүүлж байна

🕔 2019/01/21 07:29 551

Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны Тарифын хөнгөлөлт үзүүлэх тухай тогтоол гарсантай холбогдуулан "ӨБЦТС" ТӨХК цахилгааны хѳнгѳлѳлт үзүүлэх үйлчилгээг хэрэглэгчдэд үзүүлж эхлээд байна. Энэ тогтоол нь эрчим хүчний нэгдсэн сүлжээнд холбогдсон аймгийн төв, арван мянгаас дээш хүн амтай сум, суурин газрын гэр хорооллын бүсэд орших хоёр тарифт тоолууртай өрхийн орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 50 хувиар хөнгөлнө гэж заасан байдаг байна.
Одоогийн байдлаар "ӨБЦТС" ТӨХК нь аймгийн төвийн гэр хорооллын 238 өрхөд цахилгааны шөнийн хөнгөлөлтийг эдлүүлж байна.
2017 оны 11 дүгээр сарын 1-нээс 2018 оны 4 дүгээр сарын 1-нийг хүртэлх хугацаанд 172 хоёр тарифт тоолууртай өрхөд хэрэглэсэн цахилгааны төлбөрт 20,9 сая төгрөгний хөнгөлөлтийг үзүүлсэн.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна