"Үе тэнгийнхэн-2019” тэмцээн энэ жил ѳргѳн цар хүрээтэй болж 400 гаруй тамирчид оролцов
Нэрт сурган хүмүүжүүлэгч спортын мастер Д.Даваасамбуу багшийн нэрэмжит "Үе тэнгийнхэн-2019” Сагсан бөмбөгийн тэмцээн 29 дэхь жилдээ амжилттай зохиогдлоо.
Эрэгтэй, эмэгтэй төрлөөр 3 насны ангиллаар явагдсан тэмцээнд нийт 49 багийн 400 гаруй тамирчид хурд хүч, авъяас чадвараа сорин оролцсон нь ойрын хэдэн жилд тус аймагт зохион байгуулагдсан сагсан бөмбөгийн тэмцээнээс хамгийн өргөн хүрээг хамарсан тэмцээн боллоо хэмээн зохион байгуулагчид, оролцогчид дүгнэж байна.
Тэмцээний цар хүрээ улам нэмэгдэж үе үеийн тѳгсѳгчид баг болж оролцож, тэмцээнд ач холбогдол ѳгч хувцас жигдрэлт, багийн эв нэгдэл, хѳгжѳѳн дэмжигчдээрээ ялгарч байлаа. 1992 оны төгсөлтийн “Барнууд” баг, 1993 оны төгсөлтийн “Гэгээн говийн залуус 93 холбоо” баг, 1996 оны төгсөлтийн “96 холбоо” 1997 оны төгсөлтийн “Team 97”, 1998 оны тѳгсѳлтийн "Их говийн тэнгэрлэг залуус 98" холбоо, 2000 оны тѳгсѳлтийн "2000 холбоо" 2004 оны төгсөлтийн “2004 холбоо” зэрэг холбоодоос гадна олон жилийн турш өндөр түвшинд тоглож байгаа “Найзууд”, “Шанх транс”, “Андууд”, “Найдвар” багийн тамирчид жил ирэх бүр тэмцээний ѳрсѳлдѳѳнийг нэмэгдүүлж, олон сайхан тоглолтыг үзүүлж байгаад зохион байгуулагчдын зүгээс талархаж байлаа.
Тэмцээнд УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, Сагсан бөмбөгийн ОУХМ Б.Мөнхболд нар оролцсон байна.Энэхүү тэмцээнийг үе үеийн засаг дарга нар дэмжин ивээн тэтгэж ирсэн бѳгѳѳд энэ жилийн тэмцээнийг аймгийн Засаг дарга Н.Наранбаатар ивээн тэтгэж Д.Даваасамбуу багшийн хүү Д.Мөнхбаатар, охин Д.Аззаяа болон тэдний гэр бүл, Их говийн сагсан бѳмбѳгийн холбоо амжилттай сайхан зохион байгууллаа.