📅

12-р сарын 22-ноос сурагчдын амралт эхэлнэ

🕔 2018/12/16 13:17 562

БСШУС-ын сайдын тушаалаар Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2018-2019 оны хичээлийн жилийн бүтэц, суралцагчдын амралтын хугацаанд өөрчлөлт оруулж, 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг дараах байдлаар баталсан билээ.

Хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдснөөр сурагчид дараах хуваарийн дагуу амарна.

АЙМАГ, СУМ, ТОСГОН, БАГИЙН СУРАГЧИД
2 дугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног
3 дугаар улирлын дундуур
Цагаан сарын амралт 1 долоо хоног
3 дугаар улирлын амралт
Бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно
Зуны амралт
I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс
III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас
VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.
Сурагчдын хичээллэх, амрах хугацаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байхаар хичээлийн агуулгыг нягтруулах зөвлөмж заавар боловсруулж, ерөнхий боловсролын сургуульд хүргүүлсэн бол сурагчдын амралтын үеэр багш нарт зориулсан сургалтыг үе шаттай зохион байгуулахаар болжээ.

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна