- Тогтвортой ажиллах тогооч ажилд авна.Утас:89291214
- Ковшийн оператор, С ангилалтай жолооч,Туслах ажилтан, Барилгын манаач тус тус ажилд авна. Утас 89291214
- Голомт банк хамгаалагч шалгаруулж авна.Утас:88059109. Анкетийг голомт банк дээр ирж бөглөнө үү.
- Барилгын туслах ажилтан авна. Утас 80775588
- Тѳвд оффисын зориулалтаар ѳрѳѳ түрээслүүлнэ.Утас:89381801
- 1 ӨРӨӨ БАЙР ҮНЭ ТОХИРОЛЦОЖ ХУДАЛДАЖ АВНА.УТАС:88623088
“Саусгоби сэндс” компани 20 оюутанд тэтгэлэг олгожээ.
Монгол Улсын уул уурхайн тэргүүлэгч компаниудын нэг “Саусгоби сэндс” 2018-2019 оны нэрэмжит тэтгэлгээ Өмнөговь аймгийн Ноён, Сэврэй, Даланзадгад, Гурвантэс, Баяндалай сумаас дотоодын нэр хүндтэй их сургуулиудад суралцаж байгаа 20 оюутанд олголоо. Өнөөдрийн энэхүү арга хэмжээ нь “Бид говь нутгийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, орон нутагт дутмаг мэргэжлээр суралцаж буй оюутан залуусыг дэмжинэ” гэсэн компанийн бодлогын бодит илрэл болж байгаагийн зэрэгцээ 2009 оноос хойш компани нь нүүрсний зах зээл дээр олон сорилттой нүүр тулж байсан ч нийгмийн хариуцлагаа ямагт нэгдүгээрт тавьж ирсэнийг гэрчилсэн үйл явдал боллоо.
Тэтгэлгийн батламжийг өнөөдөр “Саусгоби сэндс” компанийн Ерөнхийлөгч бөгөөд Гүйцэтгэх захирал Ч.Мөнхбат гардууллаа.
Тус компани 2009 оноос эхлэн нийгмийн хариуцлагын хүрээнд говийн бүсийн ард иргэдийн боловсролын түвшинг дээшлүүлж, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах зорилгоор нийт 150 удаа нэрэмжит тэтгэлэг олгожээ.
Санал болгох
Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?
Уншиж байна |