📅

"Элсэн манхны баяр"-т 1000 гаруй хүмүүс оролцлоо.

🕔 2018/09/16 15:14 1 514

Ѳмнѳговьчууд байгалийн үзэсгэлэнт газар болон элс түшиглэн аялал жуулчлалыг хѳгжүүлж байна.Гадаад, дотоодын аялагч, жуулчдын зорьж ирдэг газрын нэг болох Хонгорын голын элсэн манханд элсний баяр тэмдэглэж эхэлсэн нь нүдээ олсон чухал баяр юм.
Говийн элсний баяр их онцлогтой болдог. Элсээр баримал бүтээж, элсний волейбол, авто машины уралдаан, элсэн манхны оргил булаалдах тэмцээн, говийн тухай дууны уралдаан, элсэн марафон, элсэн барималын уралдаан зэрэг болж аваргуудаа тодруулж үзүүштэй сайхан тэмцээнүүд болдог.

Энэ жил 2 дахь жилдээ зохиогдсон элсний баяраар элсэн дээр автомашинууд уралдсан нь их сонирхолтой үзүүлбэр байлаа.
Авто машин мотоциклийн холбоо Сэврэй сумын ЗДТГ-тай хамтран Авто машины уралдааныг зохион байгуулсан бѳгѳѳд 12 машин, 24 тамирчин, 30 гаруй механикч оролцож элсэн манханд эр зориг, авхаалж самбаагаараа ѳрсѳлдѳж Мэндийн говь ХХК-ийн тамирчин спортын дэд мастер Б.Нямдаваа түрүүллээ.


Уран бүтээлчдийн урлахуйгаар амилсан элсэн баримлууд баярыг зорьж ирсэн хүмүүсийн хамгийн их сонирхон үздэг нүд хужирладаг үзүүлэн.Элсэн баримлан тайз, үлэг гүрвэлүүд нь ѳвѳрмѳц зохиомж, дүрслэлийг илэрхийлэх тѳдийгүй хараа булааж, нүд хужирлана.


Тэмцээн уралдаануудын нийлбэр дүнгээр 1. Сэврэй сумын Дуут манхан баг
2. Жуулчин говь баг
3. Говь дисковери багууд эхний 3 байрыг эзэллээ.


Өмнөговь аймгийн Эвент арга хэмжээ болсон Элсэн манхны баяр жил ирэх бүр цар хүрээ тэлж, тэмцээн уралдаанууд нь ѳргѳжсѳѳр байгаа бѳгѳѳд аялал жуулчлалыг хѳгжүүлэх шинэлэг арга хэмжээ болж байна. Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутагт орших Монголын есөн гайхамшгийн нэг Хонгорын голын элсэн манханы баярт 1000 гаруй хүмүүс зорьж оролцжээ. 

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна