📅

Өмнөд Солонгост 41 градус халуун болжээ

🕔 2018/08/02 20:11 471
Өчигдөр өмнөд Солонгос улсад 41 градус халуун бүртгэгдсэн явдал боллоо.    Тус улсад 111 жилийн дараах халуун зун үргэлжилж байгаа бөгөөд орон даяар 38-41 градусын халуун тэмдэглэгдэж байгаа нь иргэд, аж ахуйн нэгжүүдэд хэвийн ажиллаж, амьдрахад ихээхэн хүндрэл учруулж байгаа юм байна.
    Тухайлбал цахилгаан, интернэт дамжуулах төхөөрөмж зэрэг гадаа байрлуулагдсан эд зүйлсийн кабелийн утас хайлж гэмтэл гарах, загас үржүүлгийн газрын загас бөөнөөрөө үхэх, халуунаас үүдэлтэй гал гарсан дуудлага нэмэгджээ.
     Солонгост зуны халуун өдрүүд 6-8-р сард үргэлжилж дунджаар 33 градус халуун болдог байсан бол эдүгээ 5-9-р саруудад халуун байж, дунджаар 36 градус халдаг болсон байна.
    Зуны улиралд өдөр, шөнийн халууны температур ялгаагүй болсон болж, иргэд шөнийн цагаар голын эрэгт очиж сэрүүцдэг байсан нь түүх болж үлдэхгээр болсон халуун өдрүүд ойрын 14 хоног үргэлжлэх төлөвтэй ажээ.

Эх сурвалж:www.Zaluu.comскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна