📅

Дональд Трамп Балба, Бутан гэж ямар улсууд байдгийг мэдэхгүй байжээ

🕔 2018/08/15 20:52 304

Улс төрийн мэдээллийн Politico сайт 2017 онд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын дотоод хурал дээрээ ярьж байсан зүйлсийн талаар өнгөрсөн Даваа гарагт мэдээлжээ. Тэд үүнийг Цагаан ордонд ажиллаж байсан эх сурвалжаас олж авсан байна.

Тухайн үед Трампын багийнхан Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модиг хүлээж авах бэлтгэл ажлын талаар хэлэлцэж байсан гэнэ.
Модиг эхнэрээсээ тусдаа амьдарч байгааг сонссон Трамп “түүнд хүн олж өгөх” хэрэгтэйг албаныхандаа ярьж байжээ.
Тэр бас Энэтхэг, Хятадын завсар оршдог Балба, Бутан улсуудтай холбоотой асуудлыг хэлэлцэхэд эдгээр улсуудын талаар ямар ч ойлголтгүй, нэрийг нь хүртэл анх удаа сонсож байсан гэнэ.
Улмаар Трамп “Nepal” нэрийг “Nipple” (хөхний толгой), “Bhutan” нэрийг “Button” (товч) болгон гуйвуулан хэлж, үүндээ ихэд баясан инээж байсныг эх сурвалж мэдээлсэн байна.
Тэр бас Нарендра Модигийн энэтхэг аялгатай англи хэлийг дуурайн элэглэж байсныг нэгдүгээр сард “The Washington Post” сонин мэдээлж байв.
Трамп Хайти, Эль Сальвадор болон Африкийн хэд хэдэн орнуудыг “бохир заваан орнууд” (shithole countries) гэж нэрлээд шүүмжлүүлж байжээ.
 
Эх сурвалж: Politicoскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна