📅

Т. Борын хөшөөг уран барималч Ч. Дашзэвэг урлан бүтээжээ.

🕔 2018/07/02 16:37 1 881
БНМАУ-ын баатар, эмэгтэй Түвдэнгийн Борын хөшөөг 1964 оны зун Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд уран барималч Чимидийн Дашзэвэг бүрэн хэмжээнд нь бүтээн босгосон юм. Эх загварыг уран барималч Л.Дашдэлэг гаргаж, шавар хийцийг С.Доржпалам (УГЗ) Улаанбаатарт урласан байна.
Говьд ус ховор тул худгийн усыг илжгэн тэргээр зөөвөрлөн сар гаруйн хугацаанд шавь О.Пүрэвсүрэн болон нутгийн сайн санаат хүмүүсийн хамт тасралтгүй зүтгэж байж хөшөөг босгосноо Урлагийн Гавьяат зүтгэлтэн, уран барималч Дашзэвэг өөрийн дурсамж номондоо өгүүлсэн байдаг.
1932 онд Түвдэнгийн Бор зэрэг эх орончид амь насаа дэнчин тавьж зүтгээгүй бол Дундговь, Өмнөговь, Говь-Алтайн олон мянган малчин ардууд лам нарын худал ухуулгад төөрөгдөн үй олноор хил даван нүүж одох байсан нь үнэн. Энэтхэг, Хятад, Түвд, Өвөрмонгол, Шинжаан уйгар руу лам багш нараа дагаж гарсан иргэд сүүлд Монголдоо эргэн ирж чадахгүй, газар шороогоо санагалзан, эх нутгаа зүүдэлсээр насан эцэс болсон элэг эмтэрмээр гашуун түүхийг тэдний үр сад өгүүлсэн нь бий. Буян санаж очоод, буруу номтон гэж чичлүүлж, бузар гарт нь хорь хүрээгүй насаа үрсэн Бор бүсгүйд ямар буруу байсан бэ? Эсвэл Монголчууд бүгд нутгаа орхин Хятад руу дүрвэх нь зөв байсан уу?
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна