📅
ЗАР

ШРИ ЛАНКА УЛСЫН БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД ДАММИКА ПАТАБЕНДИТАЙ ХОЁР ТАЛТ УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ

🕔 2025/08/29 15:36 1
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар НҮБ-ын Байгаль орчны Ази, номхон далайн Байгаль орчны сайд нарын 5 дугаар форумыг зохион байгуулж 2 жил даргалсан Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Байгаль орчны сайд Даммика Патабендитай хоёр талт уулзалт (2025.08.28) хийлээ.
Уулзалтаар үеэр сайд нар ус, агаар, хөрс болон ой гэсэн чухал чиглэлүүдэд хомсдол доройтолтой тулгарч буй хоёр улсын хувьд хамтын ажиллагааг эрчимжүүлэх талаар санал солилцов.
Түүнчлэн энэ оны 12 дугаар сард болох НҮБ-ын Байгаль орчны 7 дугаар ассамблейгаар Шри Ланка Улсаас дэвшүүлж буй байгаль орчны аливаа арга хэмжээнд хүүхэд, залуучуудын оролцоог хөхүүлэн дэмжих хүрээнд дэвшүүлж буй тогтоолын төслийг “хүүхэд, залуучуудын орон” тодотголтойн хувьд харилцан дэмжих боломжтой тухай ярилцлаа.
Цөлжилттэй тэмцэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын конвенцын талуудын 17 дугаар бага хурал нь зөвхөн Монгол Улсын тулгамдаж буй асуудлуулыг хэлэлцэх бус хамтын хүчээр цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд чиглэгдэх, чингэхдээ усны нөөцийн нэгдсэн менежментийг тусгайлан авч үзэх хүрээнд санал солилцов.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна