📅
ЗАР

Улсын хэмжээнд уул уурхай, дэд бүтцийн үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийв

🕔 2025/08/19 15:36 4
Энэ ажлын хүрээнд Өвөрхангай аймгийн Засаг даргын тамгын газар, Байгаль орчны газар хамтран Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд үйл ажиллагаа явуулж байгаа Баянтээг ХК, Имперо майнинг ХХК, Уянга сумын нутаг дэвсгэрт байрлах Аум алт ХХК, Өгөөмөр өргөө ХХК, Баярс гоулд ХХК, Зүүнбаян-Улаан сумын нутаг дэвсгэрт байрлах Эм Эс Бэл майнинг ХХК, Төгрөг сумын нутаг дэвсгэрт байрлах Боржигт ХХК-уудад хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар илэрсэн зөрчилтэй холбоотойгоор үйл ажиллагааг лацдан зогсоож, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулан зөрчлийн үр дагаврыг бүрэн арилгуулах хугацаатай албан шаардлага хүргүүлэн ажиллаж байна.
скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна