ЗАР
ХҮРЭЭЛЭН БУЙ ОРЧНЫ ЗӨРЧЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВДАГ БОЛНО
🕔 2025/08/14 15:36 11
“Монгол Улсын Засгийн газраас 100 хоногт багтаан хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” албан даалгаврын хүрээнд БОУАӨЯ Хүрээлэн буй орчны зөрчлийн мэдээллийг хүлээн авах waste.mecc.gov.mn цахим платформ нэвтрүүлэхээр ажиллаж байна.Энэ хүрээнд БОУАӨЯ-ны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газраас waste.mecc.gov.mn цахим платформыг хэрхэн ашиглахтай холбоотой цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт аймаг, нийслэлийн байгаль орчны газрууд, сав болон тусгай хамгаалалт газрын хамгаалалтын захиргаад зэрэг 7 байгууллагын 45 гаруй төлөөлөл оролцлоо. Оролцогчдоос гарсан саналын дагуу мэдээлэл хүлээн авах платформд зарим хөгжүүлэлтийг хийж, ирэх 9 дүгээр сард улсын хэмжээнд нэгдсэн сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажил хийж байна. Тухайн цахим систем нэвтэрснээр байгаль хамгаалалд олон нийтийн хяналтыг нэмэгдүүлж сайжруулах ба тухайн нутаг дэвсгэрийн харьяаллын эрх бүхий байгууллагад мэдээлэл нь шууд очих зэрэг шийдвэрлэлтийн үйл явцыг ил тод зураглалаар харах боломжтой юм.скачать dle 12.0
Санал болгох
Санал асуулга
Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?
Цаг агаар
Валютын ханш
| Уншиж байна |





































































































