📅
ЗАР

ЗАВХАН АЙМАГТ ҮҮРГИЙН ШҮРШИГЧ БАГАЖ АШИГЛАН ОЙН ХӨНӨӨЛТ ШАВЖТАЙ ТЭМЦЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

🕔 2025/07/02 15:36 1
Завхан аймгийн Алдархаан сумын ойн сангийн 1000га талбайд сонгомол үйлчилгээт бактерийн бэлдмэл ашиглан үүргийн шүршигч багаж ашиглан ойн хөнөөлт шавжтай тэмцэх ажлыг "Сайхан ойн төлөө" ХХК 2025 оны 07-р сарын 01-ний өдрөөс эхлэн зохион байгуулж байна. Тус сумын Чигэстэй багийн нутаг дахь Түүхий ам, Өвөр байшинт, Далан овоо, Даазерын ам, Мухар, Тээл зэрэг газрын ойн санд ойн хөнөөлт шавж эгэл бийрэн сүүлт, сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэртэй микробиологийн аргаар тэмцэх ажлыг MNS 6532:2015, MNS 6535:2015 стандартуудыг мөрдлөг болгон ажиллаж байна.Иймд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил хийгдэж байгаа бүс нутгийн иргэд, малчид зөвлөгөө зөвлөмжийг баримтлан хорио цээрийн 14 хоногт ой модонд аялах, жимс түүхгүй байхыг анхааруулж байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна