ЗАР
БОУАӨ-ИЙН САЙД Б.БАТБААТАР БНХАУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ШЭНЬ МИНЬЖУАНИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
БОУАӨ-ийн сайд Б.Батбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Шэнь Миньжуанийг өнөөдөр /2025.07.01/ хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр улсын байгаль орчны салбарын хамтын ажиллагааны өнөөгийн байдал, цаашдын боломжуудын талаар санал солилцов.Сайд Б.Батбаатар сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцааг эрчимтэй хөгжиж буйг дурдаж, өмнөх сайд нартай өрнүүлж ирсэн хамтын ажиллагаа тасалдахгүй, үргэлжлэн хэрэгжихийг онцлон тэмдэглэж, дараах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал /COP17/-ыг зохион байгуулахад хамтарч ажиллах, , БНХАУ-ын2017 онд COP13 бага хурлыг зохион байгуулсан туршлагаас суралцах, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх;





































































































