📅
ЗАР

ХУР ТУНАДАС НЭМЭГДҮҮЛЭХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЛАА

🕔 2025/06/26 15:36 4
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын албан даалгаврыг хэрэгжүүлж, Сэлэнгэ аймгийн Ерөө суманд гарсан түймрийг унтраахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Сэлэнгэ, Дархан-Уул аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвийн хамтарсан 4 экспедиц нэгдсэн төлөвлөгөөний дагуу үйл ажиллагаа явуулж, 12 ширхэг борооны пуужингаар цаг агаар зориудаар амжилттай нөлөөллөө.↘️ Ажиллагааны үр дүнд Ерөө суманд асч байгаа түймрийн голомтоос 20-30км-т бороо орж үүлний масс түймрийн голомт руу шилжсэн байдалтай байна.↘️Мөн нийслэлийн Засаг даргын тамгын газрын хүсэлтээр “Хүй долоон худаг” орчимд ЦУОШГазрын хур тунадас нэмэгдүүлэх экспедиц ажиллаж 6ширхэг борооны пуужин харвалаа. Агаарын халалт, хуурайшилттай, үүлний шилжилт хурдан байсан хэдий ч амжилттай нөлөөлж зорилтот бүс нутагт хур тунадас нэмэгдүүлээд байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна