📅

Говийн их яруу найрагч Эрэнжидийн Хархүү Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо

🕔 2021/06/05 17:31 487

Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Эрэнжидийн Хархүү өнөөдөр Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол, тэмдгээр энгэрээ мялаалаа.

“Хайрын дулаан хорвоо”, “Би говийн хүү”, “Цомбон туурайтай хүрэн”, “Хүрэн толгойн сүүдэр”, “Улаан овооноос эхэлсэн зам”, “Амгалан цэнхэр тал”, “Миний сайхан хөдөө” зэрэг шүлэг найраг, өгүүллэг, хөрөг дурсамжийн 40 шахам ном эмхэтгэж олон сайхан шүлэг яруу найраг, уран бүтээлээрээ говь нутгийнхаа бахархал болсон Э. Хархүү гуайн хөдөлмөрийг төр засаг ийнхүү үнэллээ.

Өмнөговь аймгийн утга уран зохиолын салбараас анхны гавьяат төрж байгаа нь түүхэнд тэмдэглүүштэй үйл явдал болж байна.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна