📅

Уурхайчид өлсгөлөнгөө зогсоолоо

🕔 2021/05/15 20:34 465
Уурхайчид өлсгөлөнгөө зогсоож цаашид 7 уурхайчин хөдөлмөрийн гэрээгээ байгуулан ажиллахаар боллоо
Оюутолгойгоос халагдсан гэх уурхайчин залуус, эмэгтэйчүүд өлсгөлөн зарласан. Аймгийн удирдлагууд эрх ашиг нь хохирсон иргэдийнхээ хүсэлтийг хүлээн авч, уурхайн гадаад удирдлагад хандан Оюутолгой ХХК, операторуудын төлөөлөлтэй харилцан ойлголцож зөвшилцөлд хүрч, цаашид долоон уурхайчин хөдөлмөрийн гэрээгээ байгуулан ажиллахаар болжээ.

Уурхайчдын зүгээс шуурхай арга хэмжээ авч хамтарч ажилласан Өмнөговь аймгийн Засаг дарга удирдлагууддаа талархснаа илэрхийлсэн ба мэдээллийн зөрүүг арилгаж орон нутгийн иргэдийн дуу хоолойг сонсч шийдвэр гаргаж буй ОТ компанид талархан цаашид иргэдийн эрх зөрчигдөхгүй байхыг хүслээ.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна