📅

Хятадын Боловсролын яамнаас дунд бага сургуулийн сургалтын материалд зар сурталчилгаа оруулж болохгүйг онцоллоо

🕔 2021/04/22 11:32 342
Хятадын Боловсролын яамнаас 2021 оны дунд бага сургуулийн сургалтын номын каталог гаргаж, жирийн бага, дунд сургууль, тусгай боловсролын сургууль, спортын сургуулийн сургалтын номыг багтаасан мэдэгдлийг хэвлэн тараасан юм.
Үүнд: Хятадын дунд бага сургуулийн сурах бичигт зар сурталчилгаа ба сургалтын хэрэглэгдэхүүний онлайн хаяг, QR код болон бусад мэдээлэлтэй холбоосыг оруулахгүй байх тухай тусгасан байна. Бүх орон нутаг сургалтын материал ашиглалтын хяналт шалгалтыг чангатгаж, сургалтын материалыг зохих журмын дагуу сонгож ашиглаагүй газар, сургуулиудтай хатуу арга хэмжээ авч засаж залруулах хэрэгтэй гэсэн байна.
/Эх сурвалж : Синьхуа агентлаг/скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна