📅

“ӨМНИЙН ГОВИЙН ХИЙМОРЬ” сонсдог номын нээлт боллоо

🕔 2021/01/22 15:09 378
Өмнөговийн домогт хүмүүс, хууч яриа, хүчит бөх, хурдан морь, сур, шагайн харвааны түүх дурсамжыг мөнхөлсөн “Өмнийн говийн хийморь” сонсдог ном бүтээгдэж өнөөдөр нээлтээ хийлээ.

Өмнөговь аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд үндэсний болон орон нутгийн онцлогтой бусад спортыг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэхүү номын нээлт болж байна.

Номын нээлтэд Засаг дарга Р.Сэддорж, БТСГ-ын дарга, МУ-ын Начин Т. Энхтуяа, МУ-ын начин Д. Багахүү, Аймгийн арслан В. Мөнхбат, МУ-ын Дархан мэргэн Ж. Баттөмөр, МУ-ын Мэргэн С.Баярмаа, "Өмнийн говийн хүлэг” уяачдын холбооны нарийн бичгийн дарга Ө.Мөнхжаргал, Аймгийн алдарт уяач Х.Мөнхбат, Шагайн харвааны холбооны нарийн бичгийн дарга Б.Нэргүйбаатар, Б.Бямбаа нар оролцлоо.

“Өмнийн говийн хийморь” сонсдог номын дээжийг Аймгийн төв Номын сан, Аймгийн бөх, сур, морь, шагайн харвааны холбооны төлөөлөлд гардууллаа.
Номын нээлт халдвар хамгааллын дэглэмийг сахин зохион байгуулагдлаа.скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна