📅

Монгол Улсын Аварга Малчин Э.Чулуун-Арилдийн цолны мялаалга наадам боллоо

🕔 2020/09/02 17:21 910
Ѳмнѳговь аймгийн Баяндалай сумын харьяат, Монгол Улсын Аварга Малчин хэмээх эрхэм цолыг хүртсэн Э.Чулуун-Арилдийн цолны мялаалга наадам боллоо.
2019 онд Ѳмнѳговь аймгаас 7 малчин ѳрх Улсын Аварга Малчин болж ажил хѳдѳлмѳрѳѳ үнэлүүлсний нэг нь Баяндалай сумын Наран багийн малчин Э.Чулуун-Арилд юм. Таван хошуу малаа тэгш малладаг хүн цѳѳрч байгаа цаг үед мал сүргээ 5 тѳрѳлд ѳсгѳж үр шимийг нь хүртэхээс гадна залуусыг малжуулах, мал маллах арга ухааныг түгээн дэлгэрүүлж, нүүдэлчин соёл иргэншлээ өвлөн үлдээхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа малчид юм. 
 Э.Чулуун-Арилд, түүний гэргий Д.Болортуяа нар нь нутаг усандаа ажил хѳдѳлмѳрѳѳрѳѳ үлгэр жишээ болсон залуу гэр бүл, удам дамжсан малчид. Тэд малынхаа түүхий эдийг боловсруулж тѳрѳл бүрийн эд зүйлс хийж зах зээлд борлуулж,  үзэсгэлэн худалдаанд оролцож,  өв соёлоо ѳвлѳн, түгээн дэлгэрүүлж малч ухаан, хөдөлмөр амжилтаараа манлайлж явна. Чулуун-Арилд нь удам дамжсан Аварга малчдыг залгамж халаа. Түүний ѳвѳг дээдэс нь Дэлхийн 2-р дайн, Монгол-Зѳвлѳлтийн армид  агт морьдоо бэлэглэж нутаг усаа тѳлѳѳлж нэр алдраа цуурайтуулж явсан дурсамж түүхтэй, үе дамжсан Аварга малчид. 
 Цолны мялаалга наадамд Хязаалан, Даага 2 насны хурдан морьдын уралдаанд аймаг сумдын уяачид шандаст хурдан хүлгүүдээ сойн ирж одтой сайхан наадлаа. 
 Түүнчлэн Улс, аймгийн алдар цолтой бѳхчүүдийн барилдаанд Аймгийн Арслан М.Адъяахүү түрүүлж, Улсын Начин Б.Сумьяа үзүүрлэлээ.  Мялаалга наадмын түрүүлж, айрагдсан морьд, үзүүр түрүүний бѳхчүүдэд хундан цагаан хонь, хурдан удмын морьдоор шагнаж, хүүхэд багачууд, хурдан морь унаач хүүхдүүдээ гарын бэлгээр урамшууллаа.  Баяндалайчууд, сумын удирдлага, нутгийн олон түмэн, найз нѳхѳд, ахан дүүс нь Аварга малчин ѳрхѳд хүндэтгэл үзүүлж, Гавьяат малчин болохын ерѳѳлийг ѳргѳж мялаалга наадам сайхан болж ѳндѳрлѳлѳѳскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна