📅

О. Бумбаяр: Холын зайн ганцаарчилсан дугуйн аялалд нийт 3000 км замыг 25 хоногт туулсан

🕔 2020/08/04 13:50 761

"Залуу хүн Өмнөговь-2020" Холын зайн ганцаарчилсан дугуйн аялал хийж 3000 км замыг туулсан О. Бумбаяртай ярилцлаа.

-Юуны өмнө энэ сайхан Монгол орноороо нар зөв тойроод 3000 км газар замыг туулаад ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Өмнөговь аймгийн “Говь” дугуйн клуб “Залуу хүн Өмнөговь 2020” нэртэй холын зайн ганцаарчилсан аялалаа нийт 3000 км замыг төлөвлөгөөт хугацаандаа 25 хоногт туулаад Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотдоо орж ирлээ. Юуны өмнө энэ аяллын явцад туслаж дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Урмын үг, сэтгэлийн дэм өгч замд таарч байсан олон хүн байсан. Тэр хүмүүсээс маш их урмын үг сонссон. Уух шингэн зүйлээс авахуулаад маш их сэтгэл гаргасан бүх хүмүүст бүгдэд нь юуны өмнө баярлалаа гэж хэлмээр байна. Ямарч байсан зорилгоо биелүүлээд хүрээд ирлээ. 3000 км замыг нийтдээ 40-өөд кг ачаатай туулаад ирсэн.

-Ямар ямар аймгийн нутгаар аялсан бэ?

-Төв аймгийн Лүн сумаас гараад Архангай, Завхан, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор Өвөрхангай, Дундговь аймгийн хэсэг нутгаар яваад Өмнөговь аймагтаа ирсэн.

-Өдөрт хэдэн км зам туулах уу?

-Өдөрт дунджаар 130-140км-ын хооронд тухайн замын байдлаас хамааран, өөд уруу өгсүүр салхины байдлаас хамаараад янз бүр байдаг. Хамгийн багадаа 120км зам туулж байсан.

-Аяллын явцад шантрах зүйл байсан уу? Яагаад ганцаараа энэ аялалыг хийхээр болсон бэ?

-Өмнө жил би хамгийн анх Улаанбаатараас Хөвсгөл, Хөвсгөлөөс Улаан баатар гэсэн чиглэлд маршрут гаргаад анхны аялалаа хйиж байсан.Түүнээс хойш жилдээ нэг удаа иймэрхүү аялал хийе гэсэн сонирхолтой байсан.Мэдээж залуу хүний хувьд өөрийгөө сориод, амьдралаас өөртөө авч болох шинэ мэдрэмжийг авах л хамгийн чухал байсан. Тийм учраас зориглоод яваад ирлээ.


-Дугуйн спортоор хэр удаан хичээллэж байна вэ?

-Би бол дугуйн спортыг сонирхогч. Одоо сонирхогчоосоо аялагч гэсэн өөр төрөл болох гээд л явж байна. Дугуйн спортоор жилийн өмнөөс л тасралтгүй хичээллэж эхэлсэн дээ.

-Дугуй унаснаар хүний бие махбодид ямар ямар ашиг тустай гэж боддог вэ?

-Дугуй унаснаар хүний биед маш их нөлөө үзүүлнэ.Хүний бие болоод сэтгэлзүйд маш өндөр нөлөөлдөг. Мөн өвлийн улиралд ханиад хүрэхгүй байх, ямар нэгэн харшилтай хүн харшилгүй болох зэрэг олон давуу талууд байгаа.

Ярилцсанд баярлалаа

скачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна