📅

"Рио Тинто" эрчим хүчний хангамжийн асуудлаар Монголын талтай тохиролцоонд хүрчээ

🕔 2020/07/13 23:21 264
Оюутолгойн уурхайн эрчим хүчний хэрэгцээг дотоодоос хангах цахилгаан станцыг Тавантолгойд барих асуудлаар "Рио Тинто" Монголын талтай тохиролцоонд хүрч чадсан талаар мэдэгдсэн байна.
"Рио Тинто"-ийн энэ талаарх мэдэгдэлд дурдсанаар "Оюу толгой" төслийн 34%-ийг эзэмшигч Монгол Улсын Засгийн газар болон 66%-ийг эзэмшигч, "Рио Тинто"-ийн толгой компани Туркойз Хилл Ресурс эрчим хүч нийлүүлэх тухай одоогийн гэрээнд 2021 оны гуравдугаар сар гэхэд өөрчлөлт оруулж, 2021 оны долдугаар сараас Засгийн газар нүүрсээр ажиллах цахилгаан станцын барилгын ажлыг эхлүүлэхээр болжээ.

"Оюу толгой" төслийг эрчим хүчээр хангах зорилгоор баригдаж буй уг цахилгаан станцыг дөрвөн жилийн хугацаанд ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Харин тэр болтол Оюутолгойн гүний уурхайн төсөл одоогийн нөхцөлөөрөө үргэлжлэх юм байна.

Цар тахлын нөхцөл байдлаас үүдэн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажил удааширсан талаар "Рио Тинто" мэдээлсэн билээ.



Эх сурвалж: Reutersскачать dle 12.0

Санал болгох

Санал асуулга

Та вэб сайтаас өөрт хэрэгцээт мэдээ мэдээллийг авч чаддаг уу?

Цаг агаар
Валютын ханш
Уншиж байна